END..,
Төгсгөл нь үл харагдах далайд юу байдгийг мэдэх үү? Тэнд Ганцаардал, Уйтгар гуниг, гансрал, хөлчүүрэл, хэрэггүй бодлууд, үл итгэлцэл, хэгжүүрхэл, атаархал, уушийн газрууд хэзээ ч төгсгөл ёроол нь харагдахгүй цэнхэр өнгө. Тэнд….,
Бие минь далайн эрэг дээр үлдчихэж харин сэтгэл оюун ухаан минь далайн давалгаанд туугдаад холоо хол явчхаж. Хаа хүрэхээ мэдэхгүй хэрэн хэссэн өдрүүдэд цэг, таслал, дунд нь зураас татах цаг ирсэн гэдгийг ойлголоо. Салхины эрчимд туугдах усны давлагаа, замд таарсан хог, хажуугаар зөрөн өнгөрөх завь, өдөр хоног өнгөрөхийн хэрээр нар жаргаж, сар гарах цаг минутыг давлагаан дунд өнгөрөөсөөр эцэстээ хэн ч үгүй эцэс төгсгөл нь харагдахгүй далайн хаа нэгтээ ганцаар үлдлээ. Бие, сэтгэл минь холын хол байна. холын холд хоёр тусдаа оршин байна.
Гэхдээ би юу хүснэ гээч… ганцаар далайн хаа нэгтээ өөрийн бие ээ олох тэр цагийг хүлээн тэндээ амьдрахыг хүснэ. Сэтгэл, оюун ухаан аа далайн хаа нэгтээ цөлчихсөн болохоор, бие махбодтойгоо хэсэгтээ тайван амьдрахын л хүслэн болж байгааг хүлээн зөвшөөрөх шийдвэрээ тас зуурах минь. Сэтгэл оюун ухаан аа холын хол цөлсөн би, юунд ч санаа зоволгүйгээр, хэнд ч найдалгүйгээр, хэнийг ч хүлээлгүйгээр өдрийн төлөвлөсөн ажлаа яралзуулаад, бие махбодоо амрааж унтуулчхаад л нам гүм амар жимэр амьдралыг л илүүд үзэх боллоо.
УНШСАНД, Баярлалаа.