Кофе хөрөхөөс өмнө, “Кавагүчи Тошиказү” (номын тэмдэглэл )
Ойр доо ном уншиж суусангүй ээ хө. Шинэ орчин, шинэ амьдралд хөл тавьсан би номын тэмдэглэлээ бичиж сууна гэхээс тэсгэл алдан догдлон сууж байна ккк. Уншсан номуудаас маань хамгийн хурднаар яг л чихэр шиг нандигнаж үг нэг бүрийг тамшааж, таашаалж уншсан номуудын минь нэг байлаа.
Ном маань үндсэн дөрвөн агуулгаас бүрдэнэ ээ.
Хосууд,
Эхнэр, Нөхөр,
Эгч дүүс,
Эх үр хоёр..,
Энгийн нэг харилцааны тухай өгүүлэх боловч ардаа маш олон санааг өгүүлжээ. Хүн хоорондын эгэл харилцаа, алдаа харууслын дэнслээ гээд драмын шинжтэй эл зохиол гэх үү дээ. Токио хотын нэгэн гудмын мухарт байрлах зуу гаруй жилийн өмнөөс одоог хүртэл орших нэгэн цаг хугацаагаар аялуулдаг кофе шоптой тэдний түүх холбогдоно. Драмын театрт цөөн хэдэн дүртэй жүжиг үзээд сууж байгаа гэлтэй дүрүүдийн үйлдэл, Нүүрний хувирал, жингэнэх чимээ, орчны өнгө аяс, үзэгдэл солигдох зураглал гээд ярих юм байхгүй ээ. Гайхалтай дүрслэн бичсэнийг сайшаахгүй үлдээж үл болно оо. Магад тэдгээр зураглал сэтгэлд минь үүрд үлдэх биз.
Амьдралд алддаггүй хүн гэж хаа байх билээ. Өнгөрсөнд очиж алдаагаа засах сан, Буцаж болдог сон бол тэр мэдрэмжээ дахин мэдрэх сэн, Тэр үед одоо байгаа ухаан надад байсан бол өөр шийдвэр гаргах байсан даа гэсэн бодлууд магад хүн бүрийн сэтгэлийн гүнд далдын далд хэлхээтэй явдаг гэдэгт би л хувь даа эргэлзэхгүй байна шүү. Номын гол санаа үүнтэй холбогдоно. Цаг хугацаагаар аялан, өнгөрсөнтэй холбогдоход тодорхой хэдэн дүрэмд нийцүүлэх хэрэгтэй болно. Мэдээж тийм амар биш ээ. Тухайлбал: Тусгай суудалд суух, Суудлаасаа босохгүй байх, кофе хөрөхөөс өмнө буцаж ирэх ёстой гэх мэт. Хэдий өнгөрсөнд очиж болох ч хамгийн чухал дүрэм болох одоо цагийг өөрчлөх боломжгүй гэсэн хатуу үнэнтэй нүүр тулах ёстой болно. Өнгөрсөнд юуг ч яаж ч өөрчилсөн одоо цаг хэвээрээ үлдэх юм. Гагцхүү мэдрэмж л өөрчлөгдөнө. Гагцхүү ядаж л өнгөрсөн дөө харамсахгүй үйлдлийг хийж чадна гэдэгт ач холбогдолтой болж байгаа юм.
Номын дүрүүдтэй хамт миний түүх ч мөн холбогдсон юм шүү. Номын дүрүүдтэй холбогдон өөр лүүгээ өнгийн хэдэн тээ харлаа. Эх охин, Эгч дүүс, хосууд бидний эргэн тойронд хамгийн гэх тодотголтой хүмүүсээ ямарваа нэгэн байдлаар өөрийн мэдэлгүй харамсахаар үг үйлдэг гаргасан байдаг шүү дээ. санамсаргүй санаатай гаргасан алдаа харуусал ,гомдол мэдрэмжүүд бүгдийг мэдрүүлж байв. Номын жижиг дүр нэг бүр дор бүрнээ нэгэн санаа, хоёр бодлыг төрүүлнэ. Магад дараа нь харамсахаар үг үйлдлээр тэднийгээ бүү зовоогоорой гэж хэлээд байгаа юм шиг. Хөнгөхөн юм шиг найруулгатай хэр нь хүндхэн үйл явдлууд, сэтгэл өвтгөм үйл явдлууд намайг хэдэн тээ уйлуулаад амжив. Сэтгэл өвдөж зүрх шимширч яг л өөрт минь тохиолдож буй мэтээр мэдрүүлж байлаа.
Одоо цагт хэрхэн амьдрах тухай хичээл заалгаад буцаж ирсэн мэдрэмжийг авч хоцорсон юм. Ухаарал олохоос илүүтэй өнгөрсөнд үлдсэн мэдрэмжийг ирээдүйг зөгнөн таахаас илүүтэй одоо цагтаа хэрхэн амьдрах тухай хичээл гэж би хувь даа ойлгосон юм шүү.
УНШСАНД, Баярлалаа.